Wednesday, December 22, 2010

Кейс судалгааны арга

Удиртгал
Кейс судалгаа нь цогц, хамрах хүрээ өргөн судалгаа юм. Учир нь судалгаандаа мэдээ баримтын олон талт кейсүүдийг багтааж задлан шинжилгээнд их хэмжээний мэдээ баримтыг ашигладаг. Олон салбар ухаанд кейс судалгааг шинэ онол гаргах, боловсруулах, шүүмжлэх, нөхцөл байдлыг тайлбарлах, нөхцөл байдлын үндэслэлийг тогтоох, объектыг юмуу үзэгдлийг тайлбарлах, эрэл хайгуул хийх зэрэгт ашигладаг. Кейс судалгааны давуу талууд бол амьдралтай шууд холбогддог, орчин үеийн явагдаж буй нөхцөл байдал дээр ажиллаж мөн тайлан нь олон нийтэд ойлгомжтой нээлттэй байдаг зэрэг юм. Кейс судалгаа нь нийтлэг уншигчдын өдөр тутмын амьдралын туршлага, бодит амьдралын нөхцөл байдлыг хэрхэн ойлгож байгаатай нь шууд холбогддог үр дүнтэй чанарын арга.
Кейс судалгааны арга зүй
Энэхүү судалгааг ашиглаж байсан түүхийг авч үзвэл эхлээд Европт тэгээд Францад дэлгэрсэн байдаг. Америк дахь арга зүйг авч үзвэл Чикагогийн сургууль салбартаа бусдаасаа давуу хэрэглэж байсан бөгөөд уран зохиолын агуу их эх сурвалж болж байжээ.
Чикагод маш их материал байсан ба учир нь тухайн үед Америк руу чиглэсэн их нүүдэл тохиож байсан бөгөөд өөр өөр үндэстэн бүлгүүдийн олонх нь уг хотруу нүүж энэ явдал судалгаанд тэмдэглэгдэн үлдсэн байна. \hamel et al 1993\.
Их нүүдлийг дагасан нөхцөл байдал, ядуурал ба ажилгүйдэл нь кейс судалгааны арга зүйд гайхалтай сайн зохицож байжээ. Зонабенд \Zonabend, 1992\ кейс судалгаа бол маш няхуур ач холбогдол өгсөн цогц оролцоо, сэргээх, судалгаан дор явагдсан кейсийн задлан шинжилгээ зэрэг дээр үндэслэн явагддаг онцлогтойг цохон тэмдэглэжээ. Кейс судалгаа нь судалгаан доорх кейсийн “жүжигчид”- ийн үзэл бодлыг хамруулах замаар явагддаг.
Социологийн салбар нь кейс судлалын судалгаатай хамгийн их холбогдсон бөгөөд 1935 оныг хүртэл бусад салбарын судлаачдад уг арга зүйг ашиглахтай холбогдсон зарим нэг бэрхшээл гарч байсан. Социологи ба нийгмийн ажлын ухаан уг арга зүйг илүү шинжлэх ухааны түвшинд хүргэхэд нөлөөлжээ.
Хамел \hamel et al 1993\ кейс судалгааны сул тал бол аргазүйн зөрчилтэй гэж үздэг. Тоон судалгааны аргууд хөгжсөнөөр кейс судалгааг үл тоомсорлох явдал нэгэн үе ихэсчээ. Гэсэн хэдий ч 1960-аад оноос судлаачид тоон судалгааны аргын хязгаарлагдмал байдлыг хүлээн зөвшөөрсөн юм. Ингээд кейс судлалд өгөх ач холбогдол өөрчлөгдсөн. Страусс ба Глазер \Strauss and Glazer, 1967\ нар “суурь онол ” \ground theory\ концепцыг боловсруулсан.
Кейс судалгаанд өгдөг нэг шүүмж бол уг судалгааны арга зүй нэг кейсээс шалтгаалдагаас нийтлэг ерөнхий агуулгыг гаргаж чаддаггүй сул талтай гэж үздэг. Ейн \Yin 1993 \ Гидденсийн кейс судалгааг “микроскоп\бичил\” шинжтэй гэж үзсэнийг дэмжжээ. Ингэж хэлсэний учир нь кейс судалгаа нь хангалттай тооны кейсээр дутагддаг. Хамел ба Яин нар судалгааны хэмжээний хувьд хоорондоо шүүмжлэлтэй ханддаг. 2 ,10, эсвэл 100 байна уу хамаагүй макро хэмжээний судалгаанд олон талт байдлыг төлөөлөхөд учир дутагдалтай гэж маргадаг. Судалгааны зорилго нь параметрыг тогтоогоод бүх судалгаанд хавсрах хэрэгтэй болдог. Ийм маягаар дан ганц кейс ч гэсэн боломжтой гэж хүлээн зөвшөөрөгдөх бөгөөд объектыг тодруулахад суурь болдог. Судалгааны объектын онцлог байдлыг байгаагаар нь тухайн өнцгөөс хүлээн авахад уран зохиол тус болдог. Өөрөөр хэлбэл орон нутагаас глобал \дэлхий нийтийн \ хүртэл тайлбарлахад хүргэж болно гэсэн үг юм. Хамел тодорхойлохдоо уг онцлогыг орон нутаг дахь глобал чанар хэмээн авч үзэх. Яйны байр суурь бол кейсийн арга зүйн чанарын үр дүн ерөнхийлсэн чадамж илэрч болон гэж үзжээ. Өөрөөр хэлбэл кейс судалгааны чанарын судалгааны арга зүйн нарийн асуудал руу энэ хэмжээгээр илүү нийтлэгт хамаарч болох юм.
Кейс судалгаа нь чанарын судалгааны 3 шинжийг агуулдаг. Үүнд:
 Тодорхойлох
 Ойлгох
 Тайлбарлах
Уран зохиол бол кейс судалгааны арга зүйн их хэмжээний тодорхой жишээг багтаадаг. Кейс судалгааны нилээд эртний натурал жишээнүүд Хууль ба Ангаахын салбарт элбэг тохиолддог. Эдгээр нь оюутны ажлын их биеийг бүтээгч кейс олддог салбар юм . гэхдээ үүгээр ч зогсохгүй кейс судалгааны аргыг нөхцөл байдлыг үнэлэх болоод засгийн газарт зэрэг янз бүрийн салбарт ашигласаар ирсэн нь кейс судалгааны түүхийг аривжуулдаг.
Ер нь цөөн тооны кейс эсвэл аль нэг кейс сонгож авах нь кейс судалгаанд тийм ч үр дүнтэй биш юм. Судлаач кейстэй ажиллахдаа кейсийн хувьд одоо цагийн нөхцөлд ажиллах ёстой.
Кейс судалгааны загвар нэг ба олон талт кейсээс бүрдэнэ. Олон талт ба дан кейс нь аль тохиолдолд судалгааны үр дүгийн ерөнхийлөл нь онолын түвшинд зориулагддаг. Олон талт кейсын нөцөлд ажиллахад онолыг ямар нэг дутагдалгүйгээр боловсруулахад дөхөмтэй. Кейс судалгааны арга зүй хэрэглээний програм high risk youth програмын үеэр \1993\ хэдэн судлаачдаас эхлэн нэвтэрсэн. Олон нийтэд судалгааны програмууд кейсын арга зүйг ашиглах замаар хөгжиж байсан. high risk youth-ын судалгаанд кейсүүдийн цуглуулга буюу олон талт кейсүүдэд суурилж явуулдаг.
Ийнхүү кейс судалгааны арга зүй нийт судалгааны олон талбарт чанар ба тоон судалгаа хамруулснаараа дэлэгрчээ. Түүнчлэн кейс арга зүйн олон загвар байдаг бөгөөд судлаач алийг нь сонгохоо судалгаа нөхцөл байдал зэрэгцээ зохицуулан сонгох боломжтой. Жишээ нь үүнд:
Эрэл хайгуулын, тайлбарлахуйн, тодорхойлох кейс судалгааны загварууд гэж байдаг. Эдгээр салбар бүрийн онцлогт тус тус шинж гэж бий. Жишээ нь: боловсрол ба менежментийн салбарын хувьд аваад үзэхэд кейс судалгааны аргыг инструкци байдлаар ашигладаг.
Эрэл хайгуулын кейс судалгаа нь:
Exploratory – Талбарын судалгаа ба баримт цуглуулга дээр үндэслэж зүг чиг ба судалгааны асуултын дор явагддаг. Ийм төрлийн судалгаа нь зарим нэг нийгмийн судалгаанд тохиромжтой. Гэхдээ судалгааны суурь ажиллагаанд их цаг зарцуулах ёстой болдог.
Explanatory – Тайлбарлахуйн кейс нь санамсаргүй судалгаанд тохиромжтой. Өөрөөр хэлбэл тохиолдын судалгаанд тохиромжтой загвар юм. Цогц, олон талт кейсүүдэд задлан шинжилгээг хийхдээ хоорондоо холбогдсон аргуудыг хэрэглэх болдог. Яйн ба Мур \Yin and Moore1988\ нар хэлэхдээ яагаад зарим судалгаанд тайлбарлахуйн кейсүүдийг практикт ашигладаг вэ гэвэл маш их мэдээлэл, тэдгээрийн задлан шинжилэх гээд эдгээрийг нэгтгэхэд тохиромжтой байдаг учраас юм. Үүний үр дүнд үнэлгээ 3 онолоор тайлбарлагддаг мэдлэг – удирдахуйн онол, асуудал шийдвэрлэхүйн онол, болон нийгмийн – харилцан ажилгааны онол мэдлэг удирдахуйн онол бол сууурь судалгаанаас гарсан санаа, нээлтүүд нь арилжаа гүйлгээний бүтээгдэхүүн болдог. Асуудал шийдвэрлэхүйн онол нь хэдийгээр судлаачийн үйл ажилгаанд үндэслэх ч асуудал асуудал шийдвэрлэх эх үүсвэрүүд олон дагалддаг. Нийгмийн харилцаан ажилгааны онол нь судлаачид ба мэргэжлийн сүлжээнд багтах хэрэглэгчдийн харилцаанаас ургадаг. Кейс судалгаа нь төсөлтэй хавсрагдах болсны жишээ юм.
Кейс судалгааны дараагийн үе шүүмжлэхүйн ухааныг хөгжүүлсэн үе онол
\Alwarer.et. al.....1990\ хэл шинжлэл, текникийн ухааны салбар, философий салбар гээд тархаж хөгжих болсоор өнөөгийн түшинд мэдээллийн технологийн салбарт өргөн тархжээ.
Ейн \1994\ кейс судалгааны протокол нь нягт нямбаа загварчилсан дараах хэсгүүдээс бүрдэнэ гэжээ.
 Төслийн тоймлох \төслийн объектууд ба кейс судалгааны аргууд \
 Талбарын ажиллагаа
 Асуултууд \мэдээ баримт цуглуулах үеээр судлаач байнга санаандаа байлгаж чиглүүлэх асуултууд\
 Тайлангийн чиглэл

Дээрх үйл ажилгаанд дараах зүйлсийг анхаарна.
• Кейс судалгааны нэгэн давуу тал бол үйл явдалын соёлын тогтолцоог ойлгоход тусалж байдгаараа онцлог. Үйл явц дахь соёлын тогтолцоо нь нийгмийн нөхцөл байдалд оролцон тоглогч хүмүүсээр илрэн гарч байдаг.. Кейс судалгааны шүүмжлэлтэй хэсэг бол задлан шинжилгээг нэгтгэн дүгнэх явдал байдаг. Энэ нь хувь хүн эсвэл дан бүлгийг илэрхийлэхээсээ илүүтэйгээр үйл явцын нотолгоог илтгэж байдаг.
• Кейс судалгаа нь сонгогдсон ба нэг ба түүнээс дээш асуудлуудад анхаарал хандуулж шалгагдаж буй системийг ойлгоход чиглэдэг.
• Кейс судалгаа бол олон талт задлан шинжилгээ. Энэ нь судлаач зөвхөн нийгмийн амьдралын оролцон тоглогчдын дуу хоолойг хүлээн аваад зогсохгүй мөн тэдний бүлгүүд, тэдгээрийн харилцан үйл ажиллагаа холбоог мөн хамруулдаг гэсэн үг юм.
Кейс судалгааг явуулахад судлаачид тавигдах ур чадвар,
Кейс судалгааны арга бол аливаа хүн, бүлэг эсвэл нийгмийн нөхцөл байдал үйл явдалын талаарх мэдээлэлийг системтэйгээр зохицуулах тухайн субъект буюу байгууллага, хэрхэн оршин тогтнож үйл ажиллагаа явуулж байдгийг үр дүнтэйгээр судлаж ойлгох явдал юм. Кейс судалгаа хийсэн судлаач нь дараах чадварыг эзэмшсэн байх нь чухал.
 Судалж буй асуудлаа бүрэн ойлгосон байх.
 Шинийг эрэлхийлсэн сэтгэлгээтэй, эргэлзээтэй, аливаа мэдээлэлийг хянаж баталгаажуулдаг байх.
 Сонсох мөн ажиглалт хийх чадвартай байхын зэрэгцээ их хэмжэээний мэдээлэлийг субъектив нөлөөлөл тусгахгүйгээр авч ашиглаж чаддаг байх.
 Шинээр тулгамдсан нөхцөл байдалд зохицох, нөхцөл байдлыг уян хатнаар зохицулах чадвартай байх. Мэдээлэл цуглууах арга хэмжэ тохиромжгүй үед өөр хувилбарыг ашиглаж чаддаг байх.
 Мэдээлэлийг боловсруулж тайлбарлах, тайлбарлал хийхдээ ямар нэг субъектив нөлөө тусгахгүй эсвэл автахгүй байх
Кейс судлалын судалгаа нь бидэнд цогц асуудал эсвэл объёктыг ойлгоход туслах бөгөөд өмнөх судалгаагаар нь аль хэдийнээ мэдэгдсэн зүйлсийг тодруулах ба туршлага нэмж өгдөг. Кейс судлал нь хязгаарлагдмал тооны үйл явдал юмуу нөхцөл байдлын холбоо хамаарлын нарийвчилсан хам хүрээний задлан шинжилгээг хийдэг. Судлаачид кейс судлалын судалгааны аргыг бүхий л салбаруудад олон жилийн турш ашигласаар ирсэн. Нийгмийн ухааны эрдэмтэд чанарын судалгааны энэхүү аргыг орчин үеийн бодит амьралын нөхцлыг шинжлэх, үзэл санааг боловсруулах болоод арга зүйн суурь бий болоход өргөнөөр ашигладаг. Судлаач Роберт К.Ейн \Robert K.Yin\ кейс судлалыг тайлбарлахдаа энэ нь үзэгдэл ба хам хүрээ хоёрын хоорон дахь хил хязгаар илэрхий бус мөн хэрэглэсэн нотолгооны олон янзын эх үүсвэртэй байх үед орчин үеийн бодит амьдралын хам хүрээтэй нь судлах бодит байдлын лавлагаа болдог гэсэн байна.
Кейс судлалыг шүүмжлэгчид үзэхдээ цөөн тооны кейсийн судалгаа нь дийлэнх олонхийг төлөөлсөн, найдвартай үндэслэлийг санал болгож чадахгүй гэж үздэг. Харин бусад нь кейсийн судалгаанд хэтэрхий нэрвэгдснээр ташуу үр дүн гаргадаг гэж үздэг. Зарим нь бүр кейс судалгаа нь ердөө л судалгаа шинжилгээний хэрэглэгдэхүүн төдийхнөөр ашигтай гэж үл тоомсролдо. Одоохондоо судлаачид амьдралын нөхцөл байдал, асуудлууд болон бэрхшээлүүдийн болгоомжтой тооцсон нарийн ур дүйтэй судалгааны хэмжээнд кейс судлалыг амжилттайгаар ашигласаар байна.
Роберт И.Стейк \Robert E.Stake\ , Хэлэн Саймонс\Helen Simons\, Роберт К.Ейн\Robert K. Yin\ мэтийн олон алдартай судлаачид кейс судлалын талаар бичиж байсан бөгөөд судалгааны ажлыг амжилттай зохион байгуулах, удирдахад чиглэсэн аргыг санал болгосон. Кейс судлалыг ашиглаж болох 6 алхам:
Судалгааны асуудлуудыг тодорхойлох
Кейсүүдээ сонгож мэдээ баримт суглуулах болон задлан шинжилгээний аргыг нарийн тогтоох
Мэдээ баримт цуглуулахад бэлтгэх
Талбар дээрээс мэдээ баримт цуглуулах
Мэдээ баримтаа үнэлэх задлан шинжилгээ хийх
Тайланд бэлтгэх


Нэгдүгээр шат: Судалгааны асуудлуудыг тодорхойлох
Кейс судлалын судалгааны эхний алхам бол судлаач аливаа үзэгдэл болоод объёктыг судлахдаа чухам юун дээр гол анхаарлаа хандуулахаа яг таг тогтоох явдал юм. Судлаач судалгааны зорилгыг тодорхойлох болон судлагдах нөхцөл байдал ба асуудлын талаар асуултууд боловсруулах замаар судалгааны чигээ тодорхойлно. Кейс судлалын судалгааны обьект нь ихэвчлэн хөтөлбөр, тусгай нэгж, хувь хүн, эсвэл хүмүүсийн бүлэглэл байдаг. Обьект бүр нарийн төвөгтэйгээр улс төрийн, нийгмийн түүхийн ба хувь хүний гээд асуудлуудтай холбоотой байдаг бөгөөд энэ нь асуултанд хариулах боломжийг өргөсгөж кейс судалгаанд цогц байдлаар хангахад хүргэдэг. Судлаач судалгаанд дэвшүүүлсэн асуултдаа хариулж кейсийг ойлгоход дөхөм болох баримтыг цуглуулах аргыг ашиглах замаар судалгааг хийдэг.
Кейс судлал нь “яаж” “яагаад ” гэж эхлэх нэг түүнээс ч олон асуултанд ерөнхийд нь хариулдаг. Асуултууд нь хязгаарлагдмал тооны үйл явдлууд эсвэл нөхцөл байдлын ба тэдгээрийн харилцан холбоон дотор өгөгддөг. Асуултаа нарийвчлан чиглүүлэхийн тулд уран зохиолын тойм буюу судалгааны ажлын тойм нь кейс судлалын зорилго чиглэлийн тодорхойлолт болж эцсийн тайлан бичих, цаашлаад олон нийтэд зориулан гаргах суурь болж өгдөг.

Хоёрдугаар шат: кейсүүдээ сонгож мэдээ баримт цуглуулах болон задлан шинжилгээний аргыг нарийн тогтоох
Кейс судлалын ерөнхий чигийг гаргахдаа судлаач гүнзгий шинжилгээ хийж, дан юмуу олон талт бодит амьдралын кейсийг сонгохдоо ямар арга ашиглах болон мэдээ цуглуулах арга хэрэглэгдэхүүнээ тодорхойлдог. Олон талт кейс дээр ажилллаж байх үедээ кейс бүрийг дан кейс гэж авч үздэг. Кейс тус бүрийн бүрдэл нь бүхэл судалгааны эх үүсвэрээр хэрэглэгдэх боловч кейс тус бүр нь дан кейсийг үлдээдэг. Жишээлсэн кейс судлал нь кейсүүдээ анхааралтай сонгоод судалгааны хүрээг нэмэгдүүлэхэд боломжтой судалгааны олон хэрэглэгдэхүүнүүдийн дундаас сонголтыг анхааралтай шинжилдэг.
Судлаач ямар нэгэн байдлаар онцлог кейсүүд эсвэл нийтлэг тохиолдох кейсүүдийн алин нь болохыг тодорхойлно. Иймэрхүү төрлийн кейс судлал нь хоёр шатны анализаас бүрдэх ба найдварт байдал дээшилж их хэмжээний мэдээллийг цуглуулж задлан шинжилгээ хийхэд хэрэг болдог.
Кейс судлалын амин сүнс нь мэдээ баримт цугдуулахдаа олон төрлийн эх үүсвэр ба арга текникийг ашиглахад оршино. Судалгааны асуултанд хариулчихаар ямар баримтуудыг цуглуулах вэ, баримт шинжлэхдээ ямар арга хэрэглэх вэ, зэргээ судлаач өөрөө тодорхойлдог. Цугларсан баримтын ихэнх хувь нь чанарынх байх ба дотоод үндэслэл \ялангуяа тайлбарласан юмуу тохиолдлын судалгаанд чухал\ нь буюу нөхцөл байдлуудад хөтлөх цөөн хэдэн нөхцөл байдлыг харуулж, мөн лавлагаа нь тал талаас цугларсан олон талт эх сурвалжуудын олон талт баримтын хэсгүүдийг шаарддаг. Судлаач эдгээр баримтуудын шинж чанар, уялдаа холбоог нээж олохыг чармайх хэрэгтэй.
Кейс хоорондын шинжилгээ ба кейс доторх шинжилгээ хийх аргууд нь хөндлөнгийн үндэслэлгээг найдвартай болгоход тусладаг. Хэдий чинээ нарийвчлан олон дахин шинжлэх тусам кейсийн үр дүн найдвартай болдог. Жишээлсэн кейс судалгааны загвар нь баримт бичиг сайн цэгцлэгдсэн эсэхийг шалгахад туслах бөгөөд адил үр дүнтэй дахин дахин давтагддаг.

Гуравдугаарт : Баримт мэдээ цуглуулахад бэлтгэх
Энэ үе шат бол зайлшгүй чухал гээгдүүлж болохгүй бүрэлдэхүүн хэсэг болно. Учир нь кейс судалгаа янз бүрийн эх үүсвэрээс ашиглагддаг, үүгээрээ ч маш их хэмжээний мэдээллийн дунд судлаачийг оруулах бөгөөд тэрээр мэдээллийг системтэйгээр зохион байгуулж цэгцэлснээр судлаач мэдээлэл дунд төөрөх ба судалгааны гол зорилго асуултуудаасаа хазайхаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Маш сайн бэлтгэл нь тэдгээр их хэмжээний мэдээллийг хүлээн аваад эмхэлж цэгцлээд системчилсэн загварт оруулахад оролцдог бүрэлдэхүүн хэсэг юм. Судлаачид задлан шинжилгээнд зориулж өгөгдлийн гол санааг категорт оруулж, ангилж, хадгалж, сэргээх зэрэгт бэлтгэдэг.
Туршлагатай судлаач бичиг баримтыг тоймлохдоо нотолгоо болон баримт хайж байдаг бөгөөд мөр хооронд уншиж хоорондоо холбоо бүхий зүйлсийг өөр хаа нэгтээ өмнө нь давтагдсан зэргийг анхаарч байдаг. Судлаач бодит амьдралын нөхцөл байдалд уян хатан байх хэрэгтэй төдийгүй төсөөлөөгүй өөрчлөлтөнд цочирдохгүй байх, төлөвлөснөөс өөр үр дүн гарах зэргээс шантрахгүй байх хэрэгтэй.
Судлаачид судалгааныхаа зорилгыг ухамсарласан байх шаардлагатай ба гэнэтийн олдвор, тохиолдлыг нээлттэй хүлээн авах ёстой. Түүнчлэн судлаачид бодит хүний ертөнц рүү өнгийж байгаагаа ухамсарлах ёстой. Судлаачид бэлтгэгдсэний дараа бэлтгэлийн эцсийн үе шат болох туршилтын үе шат руу шилжин орно. Уг туршилтаар арга текник хэрхэн эзэмшсэн, мэдээлэл цуглуулах арга барил эзэмшсэн эсэх зэргийг үздэг. Судлаач түлхүүр асуудлууд үйл явдлуудыг энэ шатанд урьдчилан харах хэрэгтэй болдог.

Дөрөвдүгээрт: Талбар дээрээс мэдээ баримт цуглуулах
Судлаач мэдээ баримт, эх сурвалжыг системтэй байдлаар ойлгомжтойгоор цуглуулж хадгалах ёстой. Кейс судалгааны хүрээнд объекттой тогтоосон харилцаа, хэлэлцээр эсвэл ярилцлагын нэмэлт асуултууд нь судалгааны үйл явц гэдэг утгаараа зайлшгүй чухал байдаг. Кейс судлалын судалгаа нь уян хатан бөгөөд өөрчлөлт гарсан даруйд системтэйгээр эмхлэгддэг байх ёстой.
Кейс судалгааны үед хийгддэг талбарын тэмдэглэл нь мэдрэмжүүд ба зөн совинг тэмдэглэхээс гадна асуултуудаа төлөвлөж үйл явцыг баримтжуулж байдаг. Гэхдээ талбарын тэмдэглэл нь цуглуулсан болон задлан шинжилгээнд бэлдсэн баримтаас тусдаа салангид хөтлөгдөх ёстой. Асуудал ба нотолгоо хоёрын хоорондын харилцааны гол чухал нь албан тушаал юм. Судлаач зарим баримтыг хадгалах боловч бүхий л нотолгоог харьцуулах ангилах эмхлэх ажлыг хийдэг.


Тавдугаарт: Мэдээ баримтыг задлан шинжлэх ба үнэлэх
Судлаач уг шатанд мэдээ баримтыг шалгахдаа судалгааны анхдагч асуултад гаднаас ирэх хариултууд болоод судалгааны объект хоорондын холбоог олоход чиглэсэн маш их тайлбаруудыг ашиглах болдог.
Судалгаагаа үнэлэх, задлан шинжилгээ хийх үеэр судлаач тухайн баримтуудыг өөр өнцгөөс дахин харах боломжтой юм. Олон талт баримт ашигладаг, аргазүйн хэрэглэгдэхүүн ба аргазүйн задлан шинжилгээ зэргийг багтаасан кейс судалгааны арга нь судлаачийг судалгааны олдворууд болон асуулгад нэмж оруулах мэдээ баримтуудыг гартаа оруулах боломжийг бий болгож өгдөгөөрөө онцлог. Задлан шинжилгээнд ашигладаг тактикууд нь анхны төсөөллийг нотолгоон дээр суурилсан таамаглал эсвэл батлагдсан таамаглалд хүргэж өгдөгөөрөө ач холбогдол өндөртэй. Жишээлсэн кейс судалгаа нь баримтыг олон янзаар ангилж эсвэл шинэ өнцгөөс боломж олгож зөрчилтэй баримтуудыг задлан шинжилгээнд оруулахад чиглэдэг.
Кейс судлалын арга текникт мэдээллийг байршуулах, категорууд зохиох, зарим бүдүүвчийг бүтээх үйл явдал ихээхэн чухал. Кейс судалгааны мэдээллийг задлан шинжлэхдээ тоон судалгааны зарим мэдээ, материалыг хослуулан ашиглаж болно.
Кейс хоорондын задлан шинжилгээ баримтыг ангилах замаар хийгддэг. Нэг судлаач баримт дээр ажилласан бол мөн тэрхүү ангиллын дагуу баримтад шинжилгээ хийнэ. Нэг ангилалын мэдээллийн үр дүн тодорхой нотолгоогоор батлагдахад тухайн олдвор хүчтэй эх сурвалж болдог. Нотолгоо зөрчилдөөнтэй үед зөрчлийн эх үүсвэр юмуу шалтгааныг тодруулахын тулд баримтын ялгаанууд чухал үүрэгтэй. Бүхий л кейс судалгаанд судлаач анхны “яаж” ба “яагаад” гэсэн судалгааны асуултуудад хариулах аналитик агуулгыг боловсруулахаар нотолгоог эрж хайдаг.
Зургаадугаарт: Тайланд бэлтгэх нь
Жишээлсэн кейс судалгааг тайлагнахдаа баримтыг цогц байдлаар, ойлгомжтойгоор илэрхийлдэг. Бичмэл тайлангийн гол зорилго нь уншигчид хөндлөнгөөс туршлага авах байдлаар асуудлыг цогцоор илэрхийлэхэд оршино. Тайлагнах арга текникт дараалалтай эмх цэгцтэй байх явдал чухал. Кейсээ сэдэвчлэн хувааж уншигчдад төөрөгдөл багатай, дараалал логиктой ойлгоход дөхөм болохуйц бичих хэрэгтэй. Зарим судлаач тайлангаа “түүх” маягаар бичдэг. Тайланг бичихэд бэлтгэх үеэрээ дутуу буюу орхигдсон байж болзошгүй зүйлсийг шалгаж үзэх хэрэгтэй. Кейс судалгааны тайлан бичих үйл явц нь тайлангийн ерөнхий арга зүй, горимын дагуу хийгдэнэ.

No comments: